Ялгарангаа нэгдэцгээе
Тунхаглал

  1. Өгөгдөл бол улс орны соёл, өв уламжлалыг дээдэлсэн, илүү нээлттэй байлгахыг хүсэж буй шинэ, ухаалаг нийгмийг цогцлоох сайхан амьдралын баталгаагаар хангах түлш болно.
  2. Нийтийн өгөгдөл нь арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, үндэс угсаа, баян ядуу болон бусад аливаа бусад боломжит хүчин зүйлүүдээс үл хамааран хүн бүр боломжийн өртгөөр хэрэглэж болдог нийтийн баялаг байх ёстой.
  3. Өгөгдлийг хүмүүсийн хэрэглээнд шаардлагатай чанарын өндөр түвшний мэдлэгт шигтгэсэн байх ёстой.
  4. Мэдлэг бол цаг хугацаа болон орон зайд бидний харж буйг, нутгийн соёл, хэрэгцээ болон зорилгоос үүдэн гарсан дэлхийн өөрийнх нь олон ялгамжит төрхийг зөв тусгасан байх ёстой. Мэдлэгийг нутгийн хэлээр бичих ёстой бөгөөд тухайн нутагтай холбоотой баримт, үйл явдлыг хамгийн зохимжтой хэлбэр, утгаар тэмдэглэдэг байх ёстой.
  5. Мэдлэг ялгамжийн бодит илрэлийг зохицуулах боломжийг олгох ёстой. Энэ нь дэлхийн дүр төрхийг  байнга хөгжүүлж илүү цогц илэрхийлэх боломжийг олгоно. Эдгээр дүр төрхийг тус бүрдээ бие даан ажиллах оролцогч талуудын сайн дурын чармайлтаар үүсгэх ёстой.
  6. DataScientia бол энтерфрайз байгууллагуудын глобал экосистем дэх өгөгдлөөс нийгэм, эдийн засгийн үр шимийг эрэлхийлэх болон мэдлэгийг нийтийн баялаг болгодог дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой ашгийн бус байгууллага юм.
  7. DataScientia байгууллагын эхний чиглэл бол технологийн дэд бүтэц болно.
  8. DataScientia байгууллагын удаах чиглэл бол сайн туршлагыг хуваалцан нэвтрүүлж хөгжүүлсэн байгууллагын бүтэц болно.
  9. DataScientia байгууллагын гутгаар чиглэл бол оюуны өмч болон хувийн нууцлалд хамаарах асуудлыг түлхүү анхаарсан хуулийн тогтолцоо болно.
  10. DataScientia байгууллагын дөтгөөр чиглэл бол өгөгдөлд суурилсан шийдвэрлэлийн зарчим, дундын өгөгдлийн соёлыг хөгжүүлэх болон түгээн дэлгэрүүлэхэд төвлөрсөн нийгмийн тогтолцоо болно.

Манай номлолд нэгдэх

Орчуулсан
Ганболдын Амарсанаа, Батсүрэнгийн Хуягбаатар, Чагнаагийн Алтангэрэл
Erdenet, Mongolia
Лхагва 2018-08-01