Алсын хараа, эрхэм зорилго
Бид бүгд бусдаас ялгаатай өөр өөрийн ертөнцөд дээр амьдардаг. Энэ ертөнцийг бидний хүртэхүй бий болгож хүмүүний хэл түүний тодорхойлолтыг бусадтай хуваалцах боломжийг олгодог бөгөөд ойлголт, хийсвэрлэлийг бодит байдалд буулгахад тусалдаг байна. Мэдлэг бол өөрчлөн давтагддаг зүйлсийг ажиглан сурсан зүйлийг хэлээр илэрхийлснийг хэлнэ. Энэ үйл явц нь хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш хэдэн зууны турш үргэлжилж байна.
Интернет нь шинэ хүмүүст танигдах, олон хэлээр ярих болон өөр өөр соёл, уламжлал, мэдлэгийг эзэмших бид бүгдийн боломжийг асар их нэмэгдүүлснээр шинэлэг зүйл болсон. Хүмүүсийн ялгамжийн өсөн нэмэгдэх өртөл нь сурах болон шинийг бүтээх урьд үзэгдээгүй боломжийг баялаг болгон өгөхийн зэрэгцээ энэ баялгийг ойлгох, шингээх бидний хязгаарлагдмал чадварын өмнө тавьж байна.
Одоо өрнөж буй нийгмийн харилцааны цахим даяарчлал нь нийгмийн хөгжилд сингуляритийг (singularity) үүсгэнэ гэдэгт бид итгэж байна. DataScientia байгууллагын зорилго бол хүмүүсийн ялгамжийг Интернет дэх өгөгдөл байдлаар нь судлах, ойлгох, харьцуулах, нэгтгэх болон баяжуулах юм. Алсын хараа бол үүссэн мэдлэг нь илүү нээлттэй, илүү хүртээмжтэй болон сайн нийгмийг цогцлоохын зэрэгцээ бидний ертөнцийн суурь болсон нэгжийг (unity) ойлгох замыг засах юм. Арга зам нь хүчтэй, тэргүүлэх салбар дамнасан цар хүрээтэй тооцоолол юм. Сайн жишээг түүчээлэх их сургуулиудын сонголт нь бидний ирээдүйн тулгуур болно гэдэгт итгэж байна.
Орчуулсан
Ганболдын Амарсанаа, Батсүрэнгийн Хуягбаатар, Чагнаагийн Алтангэрэл
Erdenet, Mongolia
Лхагва 2018-08-01
Download Алсын хараа, эрхэм зорилго
DataScientia
DataScientia бол удахгүй байгуулагдах ашгийн бус байгууллага бөгөөд интернетэд байгаа өгөгдлөөр илэрхийлэгдсэн хүмүүсийн ялгамжийн талаарх мэдлэгт суурилсан нэгдмэл ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх (шимт) нийгмийн бүлгийг үүсгэн байгуулах хэтийн зорилготой юм.
DataScientia байгууллагыг Трентогийн их сургуулийн Мэдээллийн инженерчлэл, компьютерийн ухааны сургууль бусад үүсгэн байгуулагчийн хамтаар бойжуулж байна.